БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МЯТ-ИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН 25 ДАХЬ ЭЛСЭЛТИЙН СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2024-10-30

Монгол-Японы төвөөс жилд 2 удаа аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилгоор Бизнесийн Үндсэн сургалтыг компанийн гүйцэтгэх захирал болон менежерүүдэд зориулан зохион байгуулж ирсэн билээ.

Энэхүү сургалт нь 2-3 сарын хугацаанд Удирдлагын ангид 6 сэдэв хичээл, Менежерийн ангид 4 сэдэв хичээлийг цогцоор нь зааж, богино хугацаанд менежментийн цогц мэдлэг олгох зорилготой практик сургалт юм.

2024 оны намрын элсэлт буюу 25 дахь элсэлтийн сургалт 9 сарын 9-өөс эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд Удирдлагын ангийн “Маркетинг” сэдэвт сургалт 10 сарын 7-оос 12-ны хооронд, “Хүний нөөцийн менежмент” сургалт 10 сарын 14-өөс 19-ний хооронд, “Санхүүгийн удирдлага” сургалт 11 сарын 18-аас 23-ны хооронд зохион байгуулагдаж дуусах юм. Харин менежерийн ангийн “Стратегийн менежмент” хичээлээс бусад 3 сэдэв хичээл 11 сарын сүүл гэхэд зохион байгуулагдаж дуусахаар төлөвлөгдөж байна.

Ээлжит буюу 2025 оны хаврын элсэлтийн Үндсэн сургалтын бүртгэл 12 сард эхлэх тул та бүхэн МЯТ-ийн Бизнесийн сургалтын тасгийн фейсбүүк хуудас болон МЯТ-ийн цахим хуудас, мөн 8063-0879 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аван бүртгүүлээрэй.