Баталгаат орчуулга
5S КЭЙЗЭНИЙ ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
1 цаг 44 мин

5S бол зүгээр л ажлын байраа цэвэрлэх, эмх цэхцтэй байх явдал биш. Энэ нь хүний зан төлөв, ажлын соёл, бүтээмж, аюулгүй ажиллагааг өөрчилдөг японы үйлдвэрлэлийн менежментийн фиолософи юм.

1. Багаж хэрэгсэл алга болдоггүй систем

Японы үйлдвэрүүд багаж бүрийн байрлалыг дүрсээр тэмдэглэдэг. Багаж алга байгааг хэн нэгэн хэлэхээс өмнө дүрс нь өөрөө мэдээлдэг. 

Сэйтон – Эмх цэгц

2. Шалны өнгө өөрөө мэдээлэл өгдөг

Үйлдвэрийн шалны өнгө, шугам, тэмдэглэгээгээр явган хүний зам, аюултай бүс, материалын байршлыг ялгаж болно. Ингэснээр урт заавар унших шаардлага багасна.

Сэикэцү – Стандарчлал

3. Цэвэрлэгээ буюу үзлэг

Арчиж цэвэрлэх үед аливаа асуудлыг илрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл цэвэрлэгээ нь эрсдлээс урьдчилан сэргийлэх үзлэгийн нэг хэсэг юм.

Сэисо – Цэвэрлэгээ

4. Улаан шошго мөнгө хэмнэнэ

Ашигладаггүй эд зүйлсийг улаан шошгоор тэмдэглэж, хэрэгтэй эсэхийг шийддэг. Ингэснээр хэрэггүй нөөц, талбайн зардлыг бууруулах боломжтой.

Сэири – Ангилах

5. Шицүкэ – Хэвшил болгох

Нэг удаа цэвэрлээд өнгөрөх амархан. Харин өдөр бүр жижиг стандартыг мөрдөх хэцүү. Тиймээс 5 дахь S буюу Шицүкэ онцгой чухал.

Кайзэн санал гэдэг жижиг байсан ч үнэ цэнтэй. Нэг ажилтнаас 10 секундыг хэмнэх кайзэн санаа гарлаа гэхэд үүнийг олуулаа, олон давтамжтайгаар хэрэгжүүлэхэд их хэмжээний цаг хэмнэх боломжтой болно.

Мөн кайзэны нэг гол зарчим бол асуудлыг ил гаргаж, шалтгааныг нь арилгах юм. Асуудал харагдахгүй бол сайжруулалт хийх боломж ч хязгаарлагдана.