Монгол-Японы төвөөс жижиг, дунд аж ахуй нэгжийн менежментийг сайжруулах зорилгоор 2002 оноос тасралтгүй зохион байгуулж ирсэн бизнесийн үндсэн сургалтын 28 дахь төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. 28 дахь элсэлтийн Удирдлагын ангид 40 компанийн захирал, Менежерийн ангид 30 компанийн 38 менежер хамрагдлаа.

Удирдлагын CEO ангид 8 сэдэв хичээлээр япон багш нар удирдан явуулдаг онцлогтой билээ. “Стратегийн менежмент”, “Япон маягийн менежмент”, “Комплаенс”, “Кайзэн 5S хөдөлгөөн”, “Маркетинг”, “Хүний нөөцийн менежмент”, “Санхүүгийн удирдлага” сэдэвт хичээлүүдийг суралцлаа. Харин Менежерийн РМР ангид тус төвийн үндэсний сургагч багш нарын удирдлага чиглүүлэг дор “Япон маягийн менежмент”, “Стратегийн менежмент”, “Кайзэн 5S хөдөлгөөн”, “Төслийн менежмент”, “Маркетинг”, “Хүний нөөцийн менежмент”, “Санхүүгийн удирдлага” сэдэвт хичээлүүдээс суралцав.

3 сар гаруй хугацаанд үргэлжилсэн хоёр ангийн хичээл бүр суралцагчдын багийн ажил, оролцоонд тулгуурлан зохион байгуулагдсан бөгөөд өөрсдийн компанид хэрэгжүүлж болох цогц мэдлэгийг эзэмшиж дараагийн бизнесийн их аян замд мордлоо.
Нийт төгсөгчдөдөө ажлын өндөр амжилт хүсье.






