“СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 31 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-ИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!
Япон Улсын Элчин Сайдын Яам, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Ази судлалын салбар, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сангаас хамтран “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 31 дэх удаагийн тэмцээн”-ийг А.“Их дээд сургуулийн оюутан” болон Б.“10-12 дугаар ангийн сурагч” гэсэн 2 ангиллaaр зохион байгуулна.
Сэдэв
Их дээд сургуулийн оюутан “ЯПОН ХЭЛ СУРСНААР...”
10-12 дугаар ангийн сурагч “МОНГОЛ ХҮНИЙ САЙХАН ЧАНАР”
Энэхүү уралдаан нь сургуулиудын хооронд явагдах ба нэг сургуулиас 3 хүртэлх оролцогчийг нэр дэвшүүлэх боломжтой.
1 дүгээр шатанд /зохион бичлэг/ сургууль тус бүрээс нэр дэвшүүлсэн оролцогчдоос зөвхөн 1 сурагч, оюутныг шалгаруулна.
2 дугаар шатанд /ярилцлагын шалгаруулалт/ ангилал тус бүрт 10 сургуулийн төлөөлөл болох 10 оролцогчийг шалгаруулах ба эдгээр оролцогчид 3 дугаар шатанд оролцох эрхтэй болох юм.
Ангилал тус бүрд 1-3 дугаар байр, тусгай байр эзэлсэн оролцогчдод Японы Засгийн газрын JENESYS хөтөлбөрөөр Япон улсад аялах эрх олгоно.
ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ БОЛЗОЛ
Анхаарах: Оролцогчдод тавигдах болзолд өөрчлөлт орсон тул сайтар нягтална уу.
① А: 18-аас дээш насны Монгол улсын иргэн бөгөөд, их дээд сургуулийн оюутан байх /Япон судлалын оюутан байх/
② Б: 15-18 насны Монгол улсын иргэн бөгөөд 10, 11, 12-р ангийн сурагч байх
/Япон хэлний сургалт явуулж буй ахлах сургуулийн сурагч оролцох боломжтой. Япон хэл заадаггүй ЕБС-ийн сурагч оролцох боломжгүй/
A, Б:2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар
③Японд зорчсон болон түр оршин сууж байгаагүй хүн /жич: японы онгоцны буудал дахь дамжин нислэгийг зөвшөөрнө/
Жич-1: Коосэн технологийн коллежийн 1-3 анги бол ахлах сургууль, 4-5 анги бол их дээд сургууль ангилалд бүртгүүлнэ.
Жич-2: Япон хэлний сургалтын төвөөс оролцох тохиолдолд тус сургалтын төвд суралцсан хугацаа 6 сараас дээш байх ба үүнийг нотолсон баримт /захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт/ хавсаргана. Мөн япон хэлний сургууль, удирдагч багшийн нэрийг бичнэ. Ахлах сургуулийн сурагч Б ангилалд, их сургуулийн оюутан А ангилалд бүртгүүлэх ба А, Б ангилалд бүртгүүлэгч нь заавал ахлах сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутан байна. Оюутан, сурагчаас бусад хүн оролцох боломжгүй.
Сургалтын төвөөс оролцогч материалд өөрийн үндсэн харьяалагдах сургууль, багшийн нэрийг бичихгүй. Япон хэл сурч буй оюутан, сурагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татаж авна уу.

Оролцогчдод тавих болзол

https://mongoliajapancenter309-my.sharepoint.com/.../Epq7...
Бүртгэлийн хугацаа
2025 оны 10-р сарын 20-ноос 10-р сарын 23-ны өдрүүдэд 15:00-18:00 цаг, 10-р сарын 24-ний өдөр 09:30-12:00 цагаас хоцроохгүй байх
Бүртгэх газар
Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн хүлээлгийн танхим
Холбоо барих
9425-9605 /Б.Нармандах/, 8807-3626 /О.Халиун/