БИЗНЕСИЙН СУРГАЛТ
БИЗНЕСИЙН СУРГАЛТЫГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ЗААХ ВЭ?
7 цаг 10 мин

Танилцуулга:

     Тус төв нь энэ хичээлийн шинэ жилээс эхлэн  Японд төдийгүй дэлхийд чансаагаараа тэргүүлэх нэр хүндтэй их сургуулиудын профессоруудыг урьж бизнесийн тусгай сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

   Энэ ажлын хүрээнд Васэда их сургуулийн багш нар хүрэлцэн ирж, их дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт бизнесийн чиглэлээр сургалт ордог багш нар болон бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг консалтант нарт зориулан заах арга зүйн тусгай семинарыг зохион байгуулахаар болоод байна.

     Бизнесийн боловсрол нь их сургуулийн оюутнуудад зориулсан боловсролоос өөр арга барил шаарддаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн багшийн зүгээс л оюутнуудад “лекц” унших нь үр дүнгүй. Харин багш, суралцагч хамтдаа суралцах орчныг бүрдүүлж, багш нь менежментийн онолын мэдлэгийг, суралцагчид өөрсдийн практик туршлагыг хуваалцаж, тэдгээрийг нэгтгэн “хамтын бүтээл” бий болгох нь илүү үр дүнтэй юм.

Сургалтын зорилго:

     Энэхүү сургалтаар бизнесийн боловсролд багш суралцагчидтайгаа хэрхэн хамтран суралцах орчныг бий болгох тухай гол санаануудыг хуваалцаж, зарим ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

 

Хугацаа: 2025.09.25/26 (Пүрэв-Баасан,  09:30-12:30), аль нэг өдрийг сонгох

Хамрагдах хүн: Магистр, докторын хөтөлбөрт бизнесийн чиглэлээр сургалт ордог багш нар болон бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг консалтант нар

Хамрагдах хүний тоо: 30 хүн

※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Багш:

Вaсэда Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн профессор

     Кэйо Их Сургуулийн Хуулийн Факультетийг төгссөн. Станфордын Их Сургуулийн магистрын зэрэгтэй. Киотогийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан (Ph.D, Менежментийн шинжлэх ухаан). Япон улсын Хөгжлийн Банк (одоогийн Япон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк) болон МакКинзи & Компанийн түнш зэрэг албан тушаалд ажиллаж байсан.

     Одоо Васэдагийн Их Сургуулиас гадна Киотогийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын тэнхимд судалгаа, сургалтын ажил эрхэлж, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх судлаач, олон нийтийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн, компаниудад менежментийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. “Практик стратеги болох компанийн үнэлэмж” (Даймонд хэвлэлийн газар) зэрэг олон тооны ном бүтээл туурвисан.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл татаж авах

Бүртгүүлэх бол ЭНД дарна уу