БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВД “GLOBAL VALUE CHAIN” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
15 цаг 26 мин

МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВД “GLOBAL VALUE CHAIN” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 8-р сарын 25–29-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Global Value Chain” буюу Дэлхийн үнэ цэнийн гинжин хэлхээ сэдэвт бизнесийн ахисан түвшний сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтаар олон улсын эдийн засгийн чиг хандлага, бизнесийн интеграци, тогтвортой хөгжил, Япон болон Зүүн Азийн үйлдвэржилтийн туршлага зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдийг авч үзсэн сонирхолтой сургалт байлаа.

Сургалтыг Японы эдийн засаг, хөгжлийн бодлогын чиглэлээр арвин туршлагатай, Кансай их сургуулийн Эдийн засгийн факультетын профессор Гото Кэнта /Ph.D/ удирдан явуулсан бөгөөд тэрээр ЖАЙКА, Дэлхийн банк,  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP) зэрэг нэр хүндтэй байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

 

Сургалтын хөтөлбөрт:

  • Япон, Зүүн Азийн үйлдвэржилтийн туршлага
  • Дэлхийн эдийн засаг ба үнэ цэнийн гинжин хэлхээ
  • Монголын аж үйлдвэрийн онцлог, босоо интеграци ба олон улсын үйлдвэрлэлийн хэсэгчлэл
  • Компаниар зочлох, хэлэлцүүлэг хийх
  • Бизнес ба тогтвортой байдал зэрэг сэдвүүд багтсан юм.

Сургалт англи хэл дээр явагдсан бөгөөд үйлдвэрлэлийн салбарт ажилладаг, бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор зорьж буй бизнес эрхлэгчид, олон улсын эдийн засаг сонирхогчид хамрагдсан юм.

 

Монгол-Японы хүний нөөцийн төвийн зүгээс олон улсын түвшний мэргэжилтнийг урьж, бизнесийн ахисан түвшний сургалтыг зохион байгуулдаг бөгөөд Монголын бизнес эрхлэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.