Сургалтын зорилго:
Энэхүү сургалтаар Японы бизнесийн сургуулиуд болон албан байгууллагуудын сургалт хөгжлийн хөтөлбөрт нэвтрээд буй орчин үеийн “Бизнесийн удирдлагын симуляци (Business Management Game)”-ийг туршиж үзэх боломжийг олгоно. Васэдагийн Бизнесийн Сургуулийн хяналтан дор боловсруулагдсан BMG нь хийсвэр компанийн менежментийн туршлагаар дамжуулан менежментийн шийдвэр гаргах, багийн стратеги боловсруулах, санхүүгийн сэтгэлгээ зэрэг чадварыг цогцоор нь хөгжүүлэх боломжтой.
Сургалтын оролцогчдыг өөрсдийгөө компанийн удирдлага гэж төсөөлөн, шийдвэр гаргаж, түүний үр дүнг бодит цаг хугацаанд дүгнэх туршлагаар дамжуулан, Японы шинэ үеийн удирдагчдыг бэлтгэхэд ашиглагдаж буй “практик сургалтын агуулга”-ыг мэдрүүлэх юм.
Хугацаа: 2025.09.23 (Мягмар, 09:30-12:30)
Хамрагдах хүн: “Business Management Game”-ийг сургалт хөгжлийн хөтөлбөртөө нэвтрүүлэх сонирхолтой их дээд сургуулийн багш нар, сургалтын албаныхан, байгууллага аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд, сургалт хөгжлийн менежерүүд
Хамрагдах хүний тоо: 30 хүн
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
※ Зөөврийн компютертой ирнэ үү!
Сургалтын төлбөр: 50,000 төгрөг
“Сүкорэ” ХК-ийн ТУЗ-ийн дарга
LINE корпорацад интернэт сурталчилгааны газрын захирлаар ажиллаж, бизнес болон багийн удирдлагад ажилласан туршлагатай. Үүний дараа Дижитал Агентлагт төрийн байгууллагуудын дижитал шилжилтийг хариуцан ажилласан.
2021 онд “Сүкорэ” компанийг үүсгэн байгуулж, одоогийн байдлаар хувийн болон дээд боловсролын байгууллагуудын дараагийн үеийн удирдагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна.
Вaсэда Их Сургуулийн Бизнесийн Сургууль.
Энэтхэгийн Бизнесийн Удирдлагын Их Сургууль,
Бүртгүүлэх: Энд дарж бүртгүүлэн үү
Дэлгэрэнгүй: Энд дарж мэдээлэл татаж авна уу