Тус сургалт нь жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор 2002 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд жилд 2 удаа элсэлт авдаг билээ. 26 дахь элсэлтийн Удирдлагын ангид 32 компанийн захирал, Менежерийн ангид 24 компанийн менежер хамрагдаж байна.
Удирдлагын ангийн Япон маягийн менежмент, Комплаенс, Стратегийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Кайзэн 5S хөдөлгөөн сэдэвт сургалтууд зохион байгуулагдаж дуусаад байна. Менежерийн ангийн хувьд Япон маягийн менежмент, Стратегийн менежмент, Хүний нөөцийн менежмент сургалтууд явагдаж дуусаад байна.
2025 оны сургалтын онцлог нь удирдлагын ангид Кайзэн, 5S болон бизнесийн ахисан түвшний нэг сургалтыг нэмэлтээр сонгон суралцах боломжтой болсон юм. Мөн менежерийн ангид Япон маягийн менежмент болон Кайзэн, 5S сургалтыг нэмж оруулаад байна.
Сургалтын сэдэв бүр суралцагчдын оролцоонд тулгуурласан интерактив байдлаар үр дүнтэй зохион байгуулагдаж байна. Суралцагчид маань менежментийн цогц мэдлэгтэй болохоос гадна өөрсдийн компани дээрээ бодитоор хэрэгжүүлэх их замын аянд мордоод байна.
Нийт суралцагчдадаа сургалтдаа үргэлжлүүлэн амжилттай суралцаж, илүү их үр дүн гаргахыг хүсье.