1. Семинарын зорилго: Оролцогчдод өөрсдийн ирээдүй болон эргэн тойрны асуудалд идэвхтэй, бүтээлчээр хандах сэтгэлгээг (Growth Mindset) төлөвшүүлж, өдөр тутмын өчүүхэн эерэг анзааралт, алхмууд нь их өөрчлөлтийн эхлэл болдог гэдгийг ойлгуулна. “Дуртай, сайн хийдэг зүйл” болон “өдөр тутмын мэдлэг” нь нийгэмд үнэ цэнтэй нөөц болохыг ойлгуулах.

2. Хугацаа: 2026.09.15 (Мягмар, 15:00-17:00)
3. Хамрагдах хүн: Бизнестээ шинэ санаа олж авмаар байгаа болон бизнесийг салбарыг харах өнцгөө өөрчилмөөр байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон шинээр бизнесийн салбар руу орох хүсэлтэй эмэгтэйчүүд
4. Хамрагдах хүний тоо: 50 хүн
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
5. Сургалтын төлбөр: 150,000 төгрөг
*Оюутан бол 50,000₮-өөр хамрагдах боломжтой. /Зөвхөн эхний бүртгүүлсэн 15 оюутан/
6. Хичээл заах багш: Шиина Нозоми (Ph.D)
-Хоккайдогийн их сургуулийн Аж үйлдвэр, академи, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих байгууллагын Онцгой эрх бүхий дэд профессор
-2008 онд Хоккайдогийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Эрүүл мэндийн тэнхимийг төгссөн. Яаралтай тусламжийн эмнэлэгт ажиллахын зэрэгцээ бизнесийн удирдлагын магистрын зэрэг (MBA) хамгаалсан.
-2014 онд Recrit Career компанийн борлуулалтын хэлтэст ажиллаж, Отарүгийн Худалдааны их сургуулийн цагийн багшаар ажиллаж байгаад,
-2020 оноос Хоккайдогийн их сургуулийн Аж үйлдвэр, академийн хамтын ажиллагааг дэмжих байгууллагад ажиллах болсон. Тус байгууллагадаа Хоккайдогийн бүс нутгийн их сургуулиудад энтрепренершип (entrepreneurship) буюу бизнес эрхлэх сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Мөн 2016 онд Хоккайдод тусгайлан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, SNS маркетинг хийдэг K Project LLC зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан.
https://researchmap.jp/nozomishiina
7. Бүртгэл: ЭНД дарж бүртгүүлнэ үү.
8. Холбоо барих: 8063-0879, business.course@japan-center.edu.mn





