ХАМТЫН АЖИЛЛАГАА
ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛИАС ҮНДСЭН АЖИЛТАН ХҮРТЭЛ
4 цаг 58 мин

Япон улсад “ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛИАС ҮНДСЭН АЖИЛТАН ХҮРТЭЛ” суралцаж, ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх семинар!

2026 оны 09-р сарын 13-ны өдөр Монгол-Японы төв дээр Япон улсад суралцаж, ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Япон улсын CMB (Chiba Mode Business) группээс зохион байгуулж буй уг семинарт хүрэлцэн ирснээр та Япон хэлний сургууль, мэргэжлийн сургуульд хэрхэн элсэн суралцах тухай мэдээлэл аван, тус сургуулиа төгссөний дараа хэрхэн үндсэн ажилтнаар Япон улсад ажиллах тухай мэдээллийг цогцоор нь авах болно.  

ХӨТӨЛБӨР

  • Семинарын танилцуулга
  • Япон улсад суралцах талаар мэдээлэл өгөх семинар
  • Япон улсад хөдөлмөр эрхлэх талаар мэдээлэл өгөх семинар
  • Завсарлага
  • Ганцаарчилсан зөвлөгөө, ярилцлага

Япон улсад суралцах, ажиллахыг хүсэж буй:

Их дээд сургууль төгсөгчид

Технологийн коллежийн төгсөгч

Хэлний бэлтгэлд сурахаар төлөвлөж буй ахлах сургуулийн сурагчид

Япон улсад суралцаж, ажиллахыг хүсэж буй хэн бүхнийг манай семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Байршил: Монгол-Японы төвийн байр

Хугацаа: 2026.09.13 /Ням/   13:00-17:00 цаг

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

 Та бүхэн постер дээрх QR кодыг уншуулах эсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://forms.gle/v9sKqsu21pnLVpnF8

Жич: Энэхүү үйл ажиллагаа нь Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаа биш болно.

Утас: 8067-0879