Монгол-Японы төвөөс 2024 оны 11 сарын 9-ний өдөр Говийн Оюу хөгжлийг дэмжих сан ТББ-ын хүсэлтийн дагуу “Төслийн менежмент” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, “Сод ассет менежмент” хөрөнгө оруулалтын сангийн зөвлөх Б.Мөнхцог удирдан явууллаа.
Сургалтаар төсөл гэж юу вэ, төслийн менежментийн процесс, төслийн менежер, түүний үүрэг роль, төслийн амьдралын мөчлөг, төслийн менежментийн ач холбогдол, нэгдсэн арга, хандлага гэсэн агуулгын хүрээнд төслийн менежментийн ерөнхий ойлголтыг заалаа. Мөн кофе шоп нээх, хурим зохион байгуулах зэрэг дасгал ажил болон сургалтын төгсгөлд тест ажиллаж суралцсан мэдлэгээ илүү бататгасан юм.
Говийн Оюу хөгжлийг дэмжих сан нь Оюу толгойн дэргэдэх ТББ бөгөөд орон нутагтаа хувь нэмэр оруулах олон төслийг дэмжин ажилладаг байгууллага бөгөөд Өмнөговь аймгаас манай төвийг зорьж ирж сургалтдаа хамрагдсанд дахин талархал илэрхийлье.
Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.