Монгол-Японы төвөөс 2024 оны 10 сарын 26-ны өдөр “Япон маягийн менежмент” суурь мэдлэгийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Монголын Кайзэн холбооны дэд ерөнхийлөгч, Коннект ХХК-ийн захирал Ж.Хишигжаргал удирдан явуулсан юм.
Сургалт нь менежментийн зорилгын тухай үндсэн ойлголт, япон маягийн менежментийн онцлог, үйлдвэрлэлийн пирамид ба 5S-ийн тухай суурь ойлголт, монгол маягийн менежментийн онцлог, япон маягийн менежментийг хэрэгжүүлэхэд гарсан алдаа онооны туршлагаас суралцах нь гэсэн агуулгын хүрээнд нийт 6 цагийн сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад компанийн удирдах албан тушаалтан, менежер, хувиараа бизнес эрхлэгч төдийгүй оюутны төлөөлөл хамрагдсанаараа онцлог байсан юм. Сургалтын эхэнд хамрагдаж буй зорилго, байгууллагат тулгарч буй асуудлаа нээлттэй хуваалцсан бөгөөд суралцагчдаас өндөр үнэлгээ авсаныг онцлоход таатай байна.
Япон улсын хувьд сүүлийн 30 жилийг “алдагдсан 30 жил” гэдэг ч бид Японы сэргэн мандалтын үеэс суралцах зүйлс маш их гэдгийг багш дурьдан өөрийн туршлага болон мэдлэг дээрээ суурилан заалаа. Мөн Чингис хааны Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан менежментийн философи, их засаг хуулиас онцлон ярьсан бөгөөд багш суралцагчид харилцан ярилцсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгож байсан юм.
Нийт суралцагчиддаа сургалтдаа идэвхтэй хамрагдсанд талархал илэрхийлж ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.