ЖАЙКА-ийн мэргэжилтэн Хиракава Масаказү багш Монголд томилогдон ажиллах хугацаандаа Энотека плас ХХК-д 10 сарын 10,11,14,15-ны өдрүүдэд нийт 12 цагийн Маркетингийн зөвлөгөө сургалтыг орлоо.
Хиракава багш гарааны бизнес эрхлэгч компаниудад стратегийн зөвлөх, дунд урт хугацааны өсөлтийн стратеги, практикт суурилсан маркетинг болон бизнес төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн чиглэлээр консалтинг үйлчилгээ үзүүлдэг M’s консалтинг хувьцаат компанийн захиралаар 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд Узбекстан, Киргизстан, Мьянмар, Вьетнам зэрэг Япон төвүүдэд сургалт заадаг.
Энэ удаагийн сургалтаар Энотека плас ХХК-ийн маркетингийн тулгамдаж буй асуудлуудыг харилцан ярилцангаа, бизнесийн гадаад дотоод орчны шинжилгээ, зах зээлийн хэмжээ, өсөлт, өсөлтийн хүчин зүйлийн шинжилгээ, таамаглал болон өрсөлдөөний шинжилгээ, зах зээлийн байршлыг тодорхойлсон юм. Мөн практикт суурилсан 5 алхамт маркетингийн аргачлалын дагуу хэрэглэгчийн пэйнпойнтыг тодорхойлон, зорилтот сегмент, персона гаргах, хэрэглэгчийн худалдан авалтад хүргэх шийдвэр гаргалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойллоо. Ийнхүү ярилцаж тодорхойлсон зүйлс дээрээ тулгуурлан цаашид хэрэгжүүлэх маркетингийн стратеги төлөвлөгөөг гаргасан юм. Түүнчлэн Япон болон бусад орнуудын маркетингийн практик жишээнүүдийг хуваалцаж, хэрэг болох олон санаа зөвлөгөөг өгсөн үр дүнтэй сургалт болж чадлаа.
Маркетингийн маш олон тодорхойлолт байдаг ч, Филипп Котлер профессорын “КОМПАНИ ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ БҮТЭЭСЭН НЭМҮҮ ҮНЭ ЦЭНИЙГ НИЙЛҮҮЛЖ, САЙН ХАРИЛЦААГ БҮТЭЭХ ПРОЦЕСС ЮМ” гэсэн тодорхойлолтыг багш онцлон хэлсэн юм. Компани болон бизнес эрхлэгчид шууд бараа бүтээгдэхүүнээ борлуулаад ашиг олохоо эхэлж бодох бус, хэрэглэгчийн пэйнпойнт буюу тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон түүнийг шийдвэрлэх үнэ цэн бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх нь чухал билээ.
Энотека плас ХХК-ийн хамт олондоо сургалтаар суралцсан мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж, бизнесийн үйл ажиллагаа нь илүү амжилттай явахыг хүсье.
Хиракава багш 2025 оны 3 сард дахин Монголд ирэх тул байгууллагаараа сургалт зөвлөгөө авахыг хүсвэл 8063-0879 дугаараар холбогдоно уу.