Монгол-Японы төвөөс жилд 2 удаа аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилгоор Бизнесийн Үндсэн сургалтыг компанийн гүйцэтгэх захирал болон менежерүүдэд зориулан зохион байгуулж ирсэн билээ.
Энэхүү сургалт нь 2-3 сарын хугацаанд Япон менежмнетэд суурилсан 4-6 сэдэв хичээлийг цогцоор нь зааж, богино хугацаанд менежментийн цогц мэдлэг олгох зорилготой бөгөөд 22 жилийн түүхтэй Япондоо төдийгүй олон улсад танигдсан арвин туршлагатай Япон багш нараар удирдуулсан МЯТ-ийн брэнд сургалт хэмээн нэрлэгдэж болохуйц сургалт юм.
Энэ удаагийн сургалт нь 9 сарын 9-өөс эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд ээлжит 2025 оны хаврын элсэлтийн сургалтын бүртгэл 12 сард эхлэх тул та бүхэн МЯТ-ийн Бизнесийн сургалтын тасгийн фейсбүүк хуудас болон МЯТ-ийн цахим хуудас, мөн 8063-0879 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аван бүртгүүлээрэй.