Үйл явдал
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-02-27

Өнгөрсөн бямба гараг буюу 02 сарын 24-ний өдөр “Хүний нөөцийн менежмент” суурь мэдлэгийн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг компанид хүн удирдан ажиллаж буй бүхий л ажилтнуудад зориулан хүний нөөцийн үндсэн функцуудын талаар анхан шатны ойлголтыг өгөх зорилготойгоор зохион байгуулсан ба сургалтад 40 гаруй компанийн төлөөлөл хамрагдлаа.

Сургалтыг удирдан явуулсан тус төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаагийн зүгээс хүний нөөцийн ажил нь зөвхөн хүний нөөцийн албаны ажил үүрэг гэж үзэх нь өрөөсгөл буюу хүн удирдаж байгаа ажилтан бүр хүний нөөцийн ажилтан менежер байх ёстой хэмээн онцолсон юм.  

Түүнчлэн сургалтын үеэр суралцагчид хүний нөөцөд тулгарч буй асуудлуудаа нэгтгэж дүгнэн, тухайн асуудлаа хэрхэн шийдвэрлэж сайжруулах талаар санал бодлоо хуваалцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Хүний нөөцийн менежмент ахисан түвшний сургалтыг 4 сарын 15-19-ний өдрүүдэд зохион явуулах тул та бүхэн идэвхтэй хамрагдаарай.

Амралтын өдрөөрөө суралцан, мэдлэг оюунаа тэлдэг нийт үйлчлүүлэгчдэдээ ажлын амжилт хүсье.

Ажилд хатуу хүнд зөөлөн байцгаая