Монгол-Японы төвөөс 2024 оны 1-р сарын 16-аас 19-ний өдөр “Excel программаар бизнесийн шинжилгээ хийх нь” сэдэвт ахисан түвшний сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, МУИС-Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн доктор, дэд профессор, Токиогийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн төгсөгч Н.Батдэлгэр багш удирдан явуулсан юм.
Cургалтаар “Бизнесийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйстэй гүнзгийрүүлэн танилцлаа. Улмаар суралцагч бие даан “Excel” программыг ашиглаж санхүү болон бизнес хувьсагчийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг тооцоолох, бизнес загварчлалыг бодитоор хэрэгжүүлэхүйц “Excel” программыг ашиглах чадвар эзэмшиж, загварыг бодит амьдралд буулгах, ашгийн таамаглал, бизнес стратеги хийх төсөөлөлтэй болох нь сургалтын зорилго байсан юм.
Энэ удаагийн сургалтын нэгэн онцлог нь Microsoft office 365 программыг ашиглах болон түүний шинэ функцүүдтэй танилцсан явдал байлаа.
Цаг хугацааны боломж таараагүй үйлчлүүлэгчдэдээ зориулан уг сургалтыг ирэх 6 сард ахин зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул та бүхэн өргөнөөр хамрагдаарай.
Таны бизнест амжилт хүсье.