Монгол-Японы төвөөс 2023 оны 12 сарын 19-нд Байгалийн чулуун хийц ХХК-д “Гүйцэтгэлийн менежмент болон зорилтоор удирдах(MBO) тогтолцооны товч ойлголт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Шин Хикари ХХК-ийн захирал Дашмаа багш удирдан явуулсан юм.
Байгалийн чулуун хийц ХХК-ийн хувьд 2023 оны турш “Хүний нөөцийн менежментийн талаарх ойлголт”, “Манлайлал ба ажилтнуудыг хэрхэн идэвхжүүлэх вэ?”, Цагийн менежмент г.м. нийт 9 сэдвүүдээр цуврал сургалтуудыг нийт ажилтнууддаа зориулан авч, сургалт хөгжүүлэлтдээ анхаарал хандуулан бидэнтэй хамтран ажиллалаа.
Энэ удаагийн сургалтаар Зорилтоор удирдах тогтолцоо гэж юу болох, хэрхэн хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээтэй хэрхэн уялдуулах талаар удирдах ажилтнуудад сургалт орсон юм.Мөн сургалтын эхэнд өмнөх сургалтуудаас суралцсан зүйлсээ эргэн дүгнэж, 2024 онд хүний нөөцийн менежментээ улам сайжруулахын тулд төлөвлөж буй зүйлсээ ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Жилийн турш Монгол-Японы төвтэй хамтран ажилласан Байгалийн чулуун хийц ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлье. Мөн сургалтуудаас суралцсан зүйлсээ ажилдаа хэрэгжүүлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.