Монгол-Японы төвөөс 5 сарын 3-ны Лхагва гарагт “Тоёота үйлдвэрлэлийн систем” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус семинарыг МЯТ-ийн үндэсний сургагч багш, Баянтүмэн консалтинг ХХК-ийн менежментийн зөвлөх Н.Батчулуун удирдан явууллаа.
Дэлхийд алдартай Тоёота компанийн визуал удирдлагын зарчим, үйлдвэрлэлийн систем, 7 үргүй зардал зэрэг менежментийн аргачлалын талаар тус сургалтаар заалаа. Мөн Тоёота компанийн энэхүү менежментийн аргачлалыг Монголын компаниуд хэрэгжүүлсэн тухай бодит жишээнүүдээс багш маань ярьсан юм.
Мөн сургалтын үеэр үйлдвэрлэлийн процессын дамжлагыг сайжруулж хэрхэн бүтээмжтэй ажиллах талаар дасгал ажил хийснээр сургалтаар сурсан мэдлэгээ бататгаж чадсан болов уу.
Тоёота компанийн үндсэн зарчимд гарсан шиг та бүхэн үргэлж шинийг суралцагч, бүтээлч сэтгэхүйтэй байж бусдаас түрүүлж алхахыг эрмэлзээрэй.