Үйл явдал
“ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023-02-06

Монгол-Японы төвөөс “Дэлгүүрийн удирдлага” ахисан түвшний сургалтыг 1 сарын 23-наас 27-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг “Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай, “Рело Эксел” компанийн зөвлөх багш Үэхигаши Кожи удирдан явуулсан юм.

Энэхүү сургалт нь дэлгүүр, үйлчилгээний бизнес эрхэлдэг хүмүүсийн дунд нэлээдгүй эрэлттэй байдаг сургалтуудын нэг бөгөөд дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, мөн үйлчилгээний ажилчдыг сургах, үйлчлүүлэгчийг татах, борлуулалтаа нэмэгдүүлэх арга зэрэг агуулгуудын хүрээнд сургалтаа орлоо.

Сургалтаар Үэхигаши багш суралцагчдын дэлгүүрийн дотоод зохион байгуулалт, бараа өрөлтийн зурагтай танилцан, авууштай тал болон цаашид анхаарах, сайжруулах зүйлсийн талаар тусгайлан зөвлөгөө өгсөн нь суралцагчдад их хэрэг болсон гэдэгт итгэлтэй байна.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ дэлгүүр дээрээ үр дүнтэйгээр хэрэгжүүлж, олон үйлчлүүлэгчдийг татан, илүү амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулахыг хүсье.