Монгол-Японы төв “Төслийн менежмент” суурь мэдлэгийн сургалтыг 6-р сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг СЭЗИС-ийн багш, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Б.Мөнхцог удирдан явуулав.
Уг сургалт нь компанийн шинэ залуу ажилтан болон төслийн тухай үндсэн ойлголт, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар суралцахыг хүссэн хүн бүрт зориулагдсан юм. Сургалтын эхэнд “Төсөл гэж юу вэ?”, түүний ач холбогдол, гүйцэтгэх үүргийн талаар онолын мэдлэгийг олж авсан юм. Суралцагчид бодит жишээн дээр тулгуурлан дасгал ажиллаж, кофе шоп дээр бизнес санаа гарган харилцан санал бодолоо солилцсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Мөн суралцагчдаас “Гар утасны аппликейшн ашиглан тест ажилласан нь илүү сонирхолтой байлаа” , “Цаашдаа төслийн менежментийн ахисан түвшний сургалтад суух хүсэлтэй байна” зэрэг сэтгэгдэлүүд ирсэн юм.
Нийт суралцагчдадаа сурсан зүйлээ компанидаа хэрэгжүүлж, цаашдын ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсье.
Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн сургалтуудын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
https://japan-center.edu.mn/as/business/770