Монгол-Японы төвөөс “Дэлгүүрийн удирдлага” ахисан түвшний сургалтыг 5-р сарын 23-наас 27-ны хооронд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг “Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай ЖАЙКА-ийн мэргэжилтэн багш Үэхигаши Кожи удирдан явуулав. Тус сургалт нь дэлгүүр үйлчилгээний байгууллагуудад ажилладаг хүн бүрт зориулсан эрэлттэй сургалтуудын нэг юм.
Сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан ба барааны өрөлт, дэлгүүрийн зохион байгуулалт, борлуулалт нэмэгдүүлэх стратеги болон үйлчлүүлэгчдийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн хэрхэн татах талаар бодит жишээн дээр тайлбарласан юм. Сургалтын явцад багаараа харилцагчийн аялалын зураглал (Customer Journey Map) гаргах, ПОП(Point of purchase advertising) сурталчилгааг өөрсдөө хийх зэрэг олон дасгал ажилласан нь суралцагчдад цаашлаад өөрсдийн компани дээр хэрэгжүүлэх олон шинэ санаа өгснөөрөө өгөөжтэй байлаа.
Мөн багш маань суралцагч нарт дэлгүүрийнхээ бараа өрөлтийг хэрхэн зөв зохион байгуулах, үйлчилгээний чанараа хэрхэн дээшлүүлэх талаар сонирхсон асуултуудад тусгайлан зөвлөгөө өгсөн юм.
Нийт суралцагчдадаа сургалтаас олж авсан мэдлэгээ бодитоор хэрэгжүүлэн дэлгүүрийнхээ үйл ажиллагааг улам дэлгэрүүлээрэй гэж хүсье.
Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний сургалтуудын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
https://japan-center.edu.mn/as/business/771