Монгол-Японы төв “Дэлгүүрийн удирдлага” суурь мэдлэгийн сургалтыг 4-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг “Наран март” ХХК-н гүйцэтгэх захирал, “Макс хүнс” ХХК-ийн худалдаа хариуцсан дэд захирал, “Central Express CVS” ХХК /CU/-ийн борлуулалт үйлчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ж.Гансүх удирдан явуулав.
Сургалтаар дэлгүүрийн зохион байгуулалт, бараа өрөлт, заалны гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчээ хэрхэн татах талаар бодит жишээн дээр тулгуурлан заасан бөгөөд монгол дэлгүүрүүдийн олон жишээг ярьсан нь суралцагчдад илүү таалагдсан юм. Сургалтын явцад суралцагчид тулгамдаж буй асуудлууд болон сонирхсон зүйлсээ чөлөөтэй асууж, харилцан ярилцсан нь үр өгөөжтэй байлаа. Мөн сургалтын төгсгөлд багт хуваан хөгжөөнт тоглоом тоглуулсан нь сонирхолтой байсан төдийгүй цаашдын ажилд нь шууд хэрэг болохуйц сургамжтай тоглоом байлаа.
Сургалтад хамрагдсан нийт сургалцагчдадаа сурч мэдсэн зүйлсээ бодитоор хэрэгжүүлж, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн олон улсын стандарт бүхий дэлгүүр, үйлчилгээний газар болгон цогцлоохыг хүсэн ерөөе.
Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн сургалтуудын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
https://japan-center.edu.mn/as/business/770