БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2022-04-25

1.Зорилго:

Дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, мөн үйлчилгээний ажилчдыг хэрхэн сургах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах, борлуулалт нэмэгдүүлэх зэрэг чадваруудыг заана.

2. Хичээллэх хэлбэр: Танхим болон цахимаар хичээллэнэ.

3.Хичээллэх өдөр, цаг:

2022.05.23-27 (Даваа-Баасан),  15:00-19:30

※ Цахимаар цөөн тооны хүн бүртгэнэ.

4.Хамрагдах хүн: Дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нар

5.Хамрагдах хүний тоо: 30 хүн

Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6.Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7.Хичээл заах багш: Үэхигаши Кожи

“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Эксел” компанийн зөвлөх багшаар ажиллаж байна.

8.Сургалын хөтөлбөр:

Өдөр

Агуулга

Цагийн хуваарь

5 сарын 23
Даваа

Дэлгүүрийн дизайн

Хичээлийн цаг
15:00-19:30



Завсарлага
16:20-16:30/10 мин/
17:50-18:10/20 мин/

Дэлгүүрийн зохион байгуулалт

5 сарын 24
Мягмар

Хэрэглэгчийн менежмент
Хүний нөөцийн сургалт

Хэрэглэгчтэй харилцах, борлуулалт хийх тухай сургалт

5 сарын 25
Лхагва

Борлуулалт нэмэгдүүлэх стратеги

Борлуулалтыг идэвхжүүлэх жишээ
Тусгай арга хэмжээ
Борлуулалтыг идэвхжүүлэх

5 сарын 26
Пүрэв

Менежментийн тоон зорилтууд

Үйл ажиллагааны төлөвлөгөө

5 сарын 27
 Баасан

POP сурталчилгаа

“Дасгал ажил”
POP сурталчилгаа хийх

9.Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10. Бүртгэл:

1. Бүртгэлийн хугацаа: 2022.04.25 (Даваа) – 05.19 (Пүрэв) 

   ※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

2. Бүртгүүлэх:

    Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

      https://rb.gy/88vk9d

11.Холбоо барих:

 Утас:   7511-0879 (Ext.3)

Цахим шуудан:  anudari@japan-center.mn

                          erdenesaikhan@japan-center.mn

                               tsatsral@japan-center.mn

  Цахим хуудас:     www.fb.com/Mojc.business