Үйл явдал
“ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-04-08

  Монгол-Японы төвөөс “Хүний нөөцийн удирдлага” ахисан түвшний сургалтыг 3-р сарын 28-наас 4-р сарын 1-ний хооронд  амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг Японы хүний нөөцийн холбооний дэд ерөнхийлөгч Ямазаки Кёоко болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа нар удирдан явууллаа. Сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан ба хүний нөөцийн удирдлагын үндсэн тогтолцоо, үнэлгээ, цалин урамшуулал, сонгон шалгаруулалт, байгууллага болон хүний нөөцийн хөгжүүлэлтийн талаар тодорхой аргачлалуудын талаар суралцлаа. 

       

 Сургалтын эхний өдөр суралцагчид өнөөгийн нөхцөлд компани дээрээ тулгарч буй асуудлууд тодорхойлон хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж сургалтын сүүлийн өдөр суралцсан аргачлалууд дээрээ үндэслэн байгуулагад тулгамдаж буй хүний нөөцийн асуудлаас гарах бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж чадлаа. Суралцагчдаас “зөвхөн онол төдийгүй бодит жишээн дээр суурилсан өгөөжтэй сургалт байлаа” гэсэн сэтгэгдлээс гадна сургалтын агуулга, багш нарын заах арга барил, туршлагын талаар эерэг сэтгэгдлүүд олон ирсэн юм.

  

Цаашид суралцагчид маань сургалтаас авсан мэдлэгээ байгууллагадаа  хэрэгжүүлж, хүний нөөцийн үйл ажиллагаагаа сайжруулж ажлаас гаралтыг багасгаж чадна гэдэгт итгэлтэй байна. Нийт суралцагчдадаа цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.

Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний сургалтуудын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

https://www.japan-center.mn/as/business/771