Үйл явдал
“САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2022-03-31

Монгол-Японы төвөөс “Санхүүгийн удирдлага” суурь мэдлэгийн сургалтыг 3-р сарын 25-26-ны өдрүүдэд танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулав. Сургалтыг Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш В.Данаасүрэн/Ph.D/ удирдан явуулсан юм.

Сургалтын эхний өдөр санхүүгийн удирдлагын үндсэн ойлголт, мөнгөн хөрөнгө болон авлагыг хэрхэн зөв удирдах талаар дэлгэрэнгүй үзэж, цэгцтэй мэдлэгийг олж авсан бол удаах өдөр нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, ашигтай төслийг хэрхэн зөв сонгох талаар суралцав. Тус сургалтад олон салбарын өөр өөр албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд багшийн лекцээс гадна суралцагч нар хоорондоо туршлага, мэдээллээ харилцан солилцох боломжийг олгосон, онол практик хосолсон үр дүнтэй сургалт болж чадлаа.Суралцагчдаас “Хөрөнгө оруулалт төдийгүй санхүүгийн суурь мэдлэгийг маш богино хугацаанд ойлгож авч чадсан”, “Агуулга ойлгомжтой бөгөөд багшийн заах арга сайн байсан” “Цаашид үндсэн болон ахисан түвшний сургалтад хамрагдах хүсэлтэй байна” зэрэг эерэг сэтгэгдлүүд ирсэн юм. Нийт хамрагдсан суралцагчдаа цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.

Та бүхэн дараагийн суурь мэдлэгийн сургалтын тухай мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://www.japan-center.mn/as/business/770