Монгол-Японы төв нээлттэй семинариа анх удаагаа “Хүний нөөцийн удирдлага” сэдвээр Эрдэнэт хотноо 3-р сарын 2-нд ХАҮТ-ын Орхон аймаг дахь салбартай хамтран зохион байгууллаа. Семинарыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа удирдан явуулсан ба Эрдэнэт хотын 30 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн менежер хамрагдсан юм.
Семинарын үеэр, Монголын аж ахуй нэгжүүдэд хүний нөөцийн удирдлагын хүрээнд түгээмэл тохиолддог ажлаас гаралтыг хэрхэн бууруулах, сонгон шалгаруулалтыг хэрхэн амжилттай явуулах, хүний нөөцийн төлөвлөлтийг хэрхэн оновчтой хийх вэ зэрэг асуудлуудыг хөндсөн ба багш оролцогчид хоорондоо сонирхолтой асуулт хариулт өрнүүлсэн юм.
Оролцогчдоос семинарын талаар “Хүний нөөцийн удирдлагын талаар суурь ойлголттой боллоо цаашид үргэлжүүлэн суралцахаар шийдлээ”, “Байгууллагадаа хэрэгжүүлж болох олон шинэ санаа олж авлаа”, “Ажил дээр бодитоор тулгардаг асуудлуудыг хөндөж ярьсан нь таалагдлаа” зэрэг эерэг сэтгэгдлүүд ирсэн юм.