Үйл явдал
“ЯПОН МАЯГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ МОНГОЛ УДИРДАХУЙН УХААНТАЙ ХОСЛУУЛАХ НЬ” СЭДЭВТ БИЗНЕСИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-11-02

10-р сарын 30-ны бямба гарагт “ЯПОН МАЯГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ МОНГОЛ УДИРДАХУЙН УХААНТАЙ ХОСЛУУЛАХ НЬ” сэдэвт бизнесийн суурь мэдлэгийн сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Дэлхийд танигдсан япон менежментийг монгол удирдахуйн ухаантай хослуулах талаар богино хугацаанд цэгцтэй мэдлэг олгох зорилготой уг сургалтад менежментийн зорилгын тухай үндсэн ойлголт, япон маягийн менежментийн онцлог, үйлдвэрлэлийн пирамид ба 5s-ийн тухай суурь ойлголт, монгол маягийн менежментийн онцлог, япон маягийн менежментийг хэрэгжүүлэхэд гарсан алдаа онооны туршлага зэрэг агуулгыг багтаасан тул суралцагчид маань япон маягийн менежментийн тухай суурь ойлголтыг авч, Монголынхоо хөрсөнд буусан үр дүнтэй менежментийг хэрэгжүүлэх тухай суралцсан гэдэгт итгэлтэй байна.

Энэ удаагийн сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Монголын Каизэн Холбоо”-ны дэд ерөнхийлөгч, “Коннект” зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ж.Хишигжаргал удирдан явуулж, хичээлийн төгсгөлд амжилттай суралцагсдад сургалтын гэрчилгээг гардуулан өглөө.

Суралцагчдадаа эзэмшсэн мэдлэгээ байгууллагадаа хэрэгжүүлж, ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.