Үйл явдал
“ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЦАХИМ, ТАНХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-10-21

“Байгууллагын менежер, удирдлага бүр хүний нөөцийн менежер байх ёстой.

Хүний нөөцийн менежмент бол дан ганц хүний нөөцийн албаны хариуцсан асуудал биш юм”.

Танай байгууллагад тулгамдаж байгаа хүний нөөцийн асуудлууд гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна уу, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байна уу?

Чадвартай ажилтнууд байгууллагаа орхин явж байгаа нь цалин урамшуулалтай холбоотой юу? Эсвэл танай байгууллагын хүний нөөцийн тогтолцоо, карьерын боломж дутмаг байгаагаас шалтгаалж байна уу?

Монгол аж ахуйн нэгжүүдэд хүний нөөцийн удирдлагын хүрээнд ажилтны тогтвор суурьшил, хандлага харилцаа, сургалт хөгжил зэрэг олон түгээмэл асуудал тулгамддаг. Эдгээр асуудлын цаад мөн чанар, учир шалтгааныг нь илрүүлж, улмаар байгууллага даяар байнгын сайжруулалт хийснээр шийдвэрлэгдэнэ.

10-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан “Хүний нөөцийн удирдлага” сэдэвт суурь мэдлэгийн сургалтаар дээр дурьдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хүний нөөцийн удирдлагаа хэрхэн сайжруулах зэрэг сэдвүүдийг хөндлөө. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шин Хикари” ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явуулсан юм.

Тус сургалт нь танхим болон цахимаар нэгэн зэрэг зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа.

Суралцагчдадаа сурсан мэдсэнээ хэрэгжүүлэн, байгууллагын хөгжил дэвшилд хөтөлсөн хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлж ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Дараагийн суурь мэдлэгийн сургалт “Япон маягийн менежментийг Монгол удирдахуйн ухаантай хослуулах нь” сэдвээр танхимаар 10-р сарын 30-нд зохион байгуулагдана. Япон маягийн менежментийг Монгол хөрсөнд хэрхэн буулгах, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар суралцахыг хүсвэл тус сургалтыг сонгоорой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу.

https://www.japan-center.mn/a/23196