Үйл явдал
“СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-09-29

Байгууллагын ирээдүйн амжилт стратегиа амжилттай төлөвлөхтэй салшгүй холбоотой. Гадаад орчин яаж ч өөрчлөгдсөн түүнд дасан зохицож байгууллагын нөөцөө оновчтой зохион байгуулж, өрсөлдөөнд давуу бий болгох зэрэг нь бүгд стратегиа зөв боловсруулахтай холбоотой. Тиймээс ч  сайн удирдагч байхын тулд сайн стратегич байх шаардлагатай.

9-р сарын 18-нд зохион байгуулагдсан “Стратегийн менежмент” сэдэвт суурь мэдлэгийн сургалтаар стратегийн ач холбогдол ба стратегийг оновчтой сонгож хэрэгжүүлэх тухай орлоо. Сургалтыг МУИС-ийн менежментийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Энх-Отгон удирдан явууллаа.

Энэ удаагийн сургалтад Шилэн Хийц, Мандах их сургууль, Номин холдингс зэрэг салбар бүрийн аж ахуйн нэгжүүдээс хамрагдлаа. Суралцагчдадаа эзэмшсэн мэдлэгээ байгууллагадаа хэрэгжүүлж, ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.