Үйл явдал
Хагас жил хойшлогдсон “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 26 дахь удаагийн тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа!
2021-05-14

  2021 оны 5 сарын 8 өдөр “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 26 дахь удаагийн тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уран илтгэлийн тэмцээн нь 2020 оны 11 сарын 15 өдөр болох төлөвлөгөөтэй байсан боловч Ковид-19-ийн халдвар дотоодод илэрч хөл хорио тогтоогдсоноор тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон билээ. 2020 оны сүүл хүртэл хөл хорио тавигдахыг хүлээсэн боловч Ковид-19-ийн халдварын тархалт огт буурахгүй байсантай холбоотойгоор уламжлалын дагуу оролцогчид тайзан дээрээс илтгэлээ тавих боломжгүй болсон тул зохион байгуулагчид хэлэлцээд энэ жил анх удаа онлайнаар зохион байгуулахаар болсон юм.

Шүүгчид хуралдаж байна. Ингээд тэмцээн хүсэн хүлээсэн тэмцээн маань эхэлсэн юм даа...

  Тэмцээнд “Ахлах ангийн сурагч” ангилалд 9 сурагч, “Их, дээд сургуулийн оюутан” ангилалд 10 оюутан оролцов. “Ахлах ангийн сурагч” ангиллын сурагчид “どうしてと思うことбуюу “Яагаад? гэж боддог зүйл” гэсэн сэдвээр, “Их, дээд сургуулийн оюутан” ангиллын оролцогчид “” буюу “Амь нас” гэсэн сэдвийн дагуу тус тус илтгэлээ тавьсан юм. 1, 2 дугаар шатны шалгаруулалтад тэнцсэн эдгээр оролцогчид сургуулийнхаа төлөөлөл болохын сацуу маш сайн бэлдсэн гайхалтай илтгэлүүдийг тавьсан юм. Оюутан, сурагчдын хувьд 1 жил орчим явагдаж буй онлайн хичээлд хэдийнээ дассан болоод ч тэр үү тайзан дээр зогсоод илтгэл тавьж байгаатай адилаар гадаад төрхөндөө анхаарч, яруу тодоор илтгэлээ тавьж байсныг харахад таатай байсан юм.

Шүүгчдийн танхим... Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал шүү! 

  Энэ удаагийн тэмцээнийг онлайнаар зохион байгуулах шийдвэр гарсны дараа оролцохоор төлөвлөсөн оюутан, сурагчдаас онлайнаар оролцох боломжтой эсэхийг асуухад бүгд эргэлзэлгүйгээр оролцоно гэдгээ илэрхийлсэн юм. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн энэ удаад онлайнаар явагдахаас өөр боломжгүй гэдгийг бүх оролцогчид маань ойлгон хүлээн авсны ачаар энэ удаагийн тэмцээн амжилттай явагдах үндэс болсон билээ. Мөн нийт оролцогчид маань өөртөө илтгэлтэйгээр илтгэлээ тавьж, сэтгэл ханамжтай байгаа нь тодхон харагдаж байсан юм. Иймд нийт оролцогчиддоо зохион байгуулагчдын зүгээс “Хагас жил хэртэй хүлээн тэмцээндээ амжилттай оролцсонд баярлалаа” гэж хэлье!

"Шүүгчдийн танхим"... Оролцогчид дэлгэцээр харагдаж буй байдал

  Ингээд шагналт байранд орсон оролцогчдыг танилцуулъя. Шагналт байранд орсон нийт оролцогчиддоо халуун баяр хүргэе.

“Ахлах ангийн сурагч” ангилалд:

  • Тэргүүн байр “Шинэ Монгол Технологийн коллеж”  Доржсүрэн овогтой Тэргэл
  • Дэд байр  “Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль” Гантөмөр овогтой Алтанзаяа”
  • Гутгаар байр “Шинэ Монгол Харүмафүжи сургууль” Баттулга овогтой Номин-Эрдэнэ
  • Тусгай байр “Монгени цогцолбор сургууль” Болдоо овогтой Мандухай

“Их, дээд сургуулийн оюутан” ангилалд:

  • Тэргүүн байр  “МУИС, Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар, Япон судлалын тэнхим” Наранбаатар овогтой Саранчимэг
  • Дэд байр “АШУҮИС, Гадаад хэлний тэнхим” Баярбат овогтой Баярмаа
  • Гутгаар байр “ШУТИС, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Коосэн бэлтгэл хөтөлбөр” Ганболд овогтой Энхмаа
  • Тусгай байр  “МУИС, Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар, Япон судлалын тэнхим” Энхболд овогтой Тэргэл

  Энэхүү илтгэлийн тэмцээнд оролцохоор материалаа явуулсан нийт япон хэл суралцагчид болон тэдний удирдагч багш нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

  Мөн ивээн тэтгэж, дэмжиж ажилласан байгууллагууд болох Монгол дахь Япон улсын элчин сайдын яам, Монгол дахь Япончуудын холбоо ТББ, Монгол-Японы худалдааны танхим ТББ болон эрхэм шүүгчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

■ Хамтран зохион байгууллагч: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, ШУТИС-Гадаад хэлний сургууль, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан

■ Дэмжигч байгууллага: Монгол дахь Япон улсын элчин сайдын яам

■Ивээн тэтгэгч байгууллага: Монгол дахь Япончуудын холбоо ТББ, Монгол Японы худалдааны танхим ТББ.

Илтгэлийн тэмцээнийг үзэхийг хүсвэл дараах линкээс...

"Ахлах ангийн сурагч" ангилал: https://www.youtube.com/watch?v=2JZA0HLV2G4

"Их дээд сургуулийн оюутан" ангилал: https://www.youtube.com/watch?v=wNCPC3bnPS8