Үйл явдал
МОНГОЛ-ЯПОН ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ЦАХИМААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДСААР БАЙНА
2021-05-04

Энэ оны 3-р сарын 9-ний өдрөөс эхэлсэн БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ маань хуваарийн дагуу Zoom платформ дээр амжилттай явагдсаар тав дахь сэдэв дээрээ ирээд байна.

Зураг 1. Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалтын 21 дэх элсэлт "Онлайн2 анги"

Цаг үеийн нөхцөл байдлаас үл хамааран КОМПАНИЙНХАА МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ-ын тулд нийт суралцагчид маань “Япон маягийн менежмент”, “Стратегийн менежмент”, “Маркетинг” болон “Хүний нөөцийн удирдлага” сэдвүүдийг мэргэшсэн арвин туршлагатай япон багш нар болох Ямамото Нобүтанэ, Кавагүчи Шиничиро, Үэхигаши Кожи, Игараши Эй нараар заалгасан бол 5-р сарын 3-наас эхлэн Такэгүчи Ёшихиро багшаар “Санхүүгийн удирдлага” сэдвийг, 5-р сарын 12-ноос Адэгава Хиронобү багшаар “Конплаенс” сэдвийг заалгах юм.

Мөн хичээлийн агуулгад тухайн сэдвүүдээр мэргэшсэн Монгол багш нарын хичээл нэмэлтээр орсон нь суралцагчид маань сурсан мэдлэгээ бататгаж авахад өгөөжтэй байж чадлаа.

Зураг 2. Япон маягийн менежмент/Ямамото Нобүтанэ

Зураг 3. Стратегийн менежмент/Кавагүчи Шиничиро

Зураг 4. Маркетинг/Үэхигаши Кожи

Зураг 5. Хүний нөөцийн удирдлага/Игараши Эй багш сургалтын студиэс

БОГИНО ХУГАЦААНД УДИРДЛАГЫН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХИЙГ ЗОРИН уг сургалтад хамрагдаж буй нийт суралцагчдадаа амжилт хүсье.