Үйл явдал
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-01-28

Монгол-Японы төвийн ажлын байран дээрх сургалт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Очир эстэйт” ХХК олон Япон хоолны сүлжээ ресторан болох “Нагоми 1, 2”, ”Сакура”, “Мираж” гэсэн 4 салбар рестораныг хариуцан ажилладаг “Таван Богд Вашёкү” ХХК-д “5S хөдөлгөөн” сэдвээр ажлын байран дээрх сургалтыг тус тус зохион байгууллаа.

Сургалтыг манай төвийн туршлагатай, чадварлаг багш нарын нэг болох Ш.Алтанхуяг удирдан явууллаа. Сургалтаар 5S хөдөлгөөн” гэж чухам юу болох, ажлын байран дээр яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй, түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, тухайн компанийн ажлын байрыг хэрхэн эмх цэгцтэй, ажиллахад хялбар, аюулгүй байх талаар дадлага ажил хийлээ. Сургалтын агуулгыг зөвхөн сонсоод өнгөрөх биш, өөрсдийн биеэр ажлын байраа эмхэлж, цэгцлэх дадлага хийснээр цааш цаашдаа хэрхэн яаж сайжруулах талаар хамт олноороо ярилцан, шинэ санаа урган гарч ирдэг ач холбогдолтой юм.

Амралтын өдрөө цаг гарган манай сургалтад идэвхтэй хамрагдсан “Очир эстэйт” ХХК болон “Таван Богд Вашёкү” ХХК-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэхээс гадна 5S хөдөлгөөнөө өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэн ажиллахыг хүсье.    

Та бүхэн ажлын байран дээрх тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.
 

Утас: 11-310879 (ext-3)