МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН 10 ХУРУУНЫ БИЧЭЭЧИЙН СУРГАЛТЫН ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ
2018-07-27

Монгол-Японы төв нь сар бүр компьютерийн хэрэглээний программын цогц сургалт болон 10 хурууны бичээчийн сургалтыг тус тус зохион байгуулдаг билээ.
Манай төвөөс явуулдаг компьютерийн 10 хурууны бичээчийн сургалтын дээд амжилтыг 6-р сарын сургалтын суралцагч Э.Баяндүүрэн 1 минутанд 540 хурдтайгаар бичиж тогтоолоо. Үүнээс өмнө 2013 оны 5-р сарын суралцагч, дээд амжилтын эзэн  Б.Мөнхболд 1 минутанд 525 хурдтайгаар бичиж тогтоосон бөгөөд энэ амжилтыг 5 жилийн хугацаанд хэн ч шинэчилж чадаагүй байсан юм. Бусад суралцагчдад урам зориг өгөх сайхан үйл явдал боллоо. 
Бид суралцагчдад 1 минутанд 150-с дээш хурдтай бичиж сурах шаардлага тавьдаг бөгөөд энэхүү дээд амжилт нь даруй 3 дахин илүү хурдтай бичиж байна гэсэн үг юм.  
Компьютерийн цогц болон бичээчийн сургалтын бүртгэл явагдаж байна. Та доорх линкээр орж бүртгүүлнэ үү.

 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScAQzRY-5W7sPQYinZ1wXGkmULJK8sjlOa05BwGp-HZ0XHrQg/viewform