МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ХЭЛНИЙ ЗУНЫ СУРГАЛТ
2018-06-18

Япон хэлний анхан шатны түргэвчилсэн сургалт

Япон хэл эхлэн суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан анхан шатны түргэвчилсэн сургалт. Япон сангийн хэлний боловсролын стандартад тулгуурлан боловсруулсан “Марүгото нюүмон рикаи” сурах бичгийг ашиглан сургалтыг зохион байгуулна.

Хугацаа:                     2018.07.18-08.28

/Даваа-Баасан гарагуудад өдөр бүр/
Цаг:                            15:30-17:45, 18:30-20:45 /1 удаа 2,25 цаг, нийт 30 удаа, 67.5 цаг/
Төлбөр:                       295,000₮ /Сурах бичиг, гарын авлагын үнэ багтсан/
Анги дүүргэлт:          32 хүн
Багш:                         Монгол, Япон багш ээлжлэн заана.

Ханзны сургалт-1

Хирагана, катакана үсгээр уншиж, бичиж чаддаг бөгөөд цаашид ханз үсгийг эхнээс нь сурах зорилготой хүмүүст зориулсан сургалт юм.

Хугацаа:                     2018.07.23-08.21
/Даваа-Баасан гарагуудад өдөр бүр/
Цаг:                             10:30-12:30 /1 удаа 2 цаг, нийт 22 удаа, 44 цаг/
Төлбөр:                       176,000₮
Анги дүүргэлт:          32 хүн
Багш:                          Монгол, Япон багш ээлжлэн заана.

Ханзны сургалт-2

Анхан шатны 200 ханзны мэдлэгтэй хүмүүст зориулсан сургалт бөгөөд “Ханзны сургалт 1”-ийн үргэлжлэл 200 ханзыг үзнэ.

Хугацаа:                     2018.07.23-08.21
/Даваа-Баасан гарагуудад өдөр бүр/
Цаг:                             15:30-17:30 /1 удаа 2 цаг, нийт 22 удаа, 44 цаг/
Төлбөр:                       176,000₮
Анги дүүргэлт:          32 хүн
Багш:                          Монгол, Япон багш ээлжлэн заана.

Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.
Сургалтад 14-с дээш насны хүмүүсийг бүртгэж авна.

Утас: 11-310879(Ext2) Япон хэлний сургалтын тасаг