МЭДЭЭЛЭЛ
"МОНГОЛ-ЯПОНЫ БИЗНЕС ФОРУМ" ЯПОНД БОЛНО
2018-05-08
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих зорилгоор "Монгол-Японы бизнес форум"-ыг Япон улсын Токио хотноо ирэх сарын 28-наас зургадугаар сарын 2-ны хооронд болох юм байна.
Тус форумаар Монгол Улсаас Япон улс руу хийх экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх, Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн албаныхан хэллээ.
"Монгол-Японы бизнес форум"-ыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, EITC байгууллага, Хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулах аж.
Б.Заяа
Эх сурвалж Монцамэ агентлаг