МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ДАХЬ ДАДЛАГА СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2018-03-30

 1) Сургалтын танилцуулга:

     Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн сургалтыг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн төгсөгч нарыг Япон дахь дадлага сургалтад хамрагдахыг урьж байна.

     Япон дахь дадлага сургалт нь энэ жил үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн 2 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдана. 2 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд үндсэн сургалтаар сурсан зүйлээ бататгаж, Япон компанитай биечлэн танилцаж, бодитоор юуг зорьж байгаагаа ойлгож авах боломжтой. Сургалтын дараа үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, бодит ажил хэрэг болгох нь энэ сургалтын гол зорилго юм. Үүнээс гадна Японд бизнесийн уулзалт, семинарыг зохион байгуулах тул бизнесээ өргөжүүлэх боломж болно.

2) Хугацаа:  2018.09.01-15

3) Хамрагдах хүний тоо: 17 хүн
Бүртгүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулна. 

Үүнд:

2017 оны ЗААН-г хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж байгаа компани тус бүр 1 хүн

2017 оны Удирдлагын ангиас 4 хүн

2017 оны Менежерийн ангиас 2 хүн

 

4) Сургалтын зардал:  2,400,000  /1000$/
Дээрх төлбөр нь ирж очих онгоцны билет болон бичиг баримт боловсруулах зардал бөгөөд Японд байх хугацаанд гарах зардал /зочид буудал, хоол, сургалтын төлбөр, унааны зардал гэх мэт/-ыг ЖАЙКА санхүүжүүлнэ.

 

5) Сургалтын хөтөлбөр:
Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг боловсруулж байна.

6) Бүртгэл:

  1. 1.     Бүртгэлийн хугацаа:
    2018.03.30 (Баасан)~04.13 (Баасан) 09:00-18:00 хүртэл
  1. 2.     Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

1)      Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах, эсвэл ЭНД дарж  онлайнаар бүртгүүлнэ үү)

2)      Компанийн танилцуулга (Монгол, Англи эсвэл Япон хэлээр байвал сайн)

3)      Ажлын газрын тодорхойлолт (Сургалтад суухыг зөвшөөрсөн байх)

4)      Материал хүлээн авах мэйл хаяг: sukhbold@japan-center.mn

                                                                   amgalan@japan-center.mn

        ※Компанийн танилцуулга болон ажлын газрын тодорхойлолтыг дээрх и-мэйл хаягаар явуулна уу.

  • Бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлага авах бөгөөд Ярилцлагын товыг бүртгүүлсэн хүмүүст мэдэгдэнэ. 
  • 1 компаниас 1 хүн бүртгүүлэх боломжтой.
  • Өмнө нь Япон дахь дадлага сургалтад хамрагдсан хүмүүс дахин хамрагдах боломжгүй.

 

                  Хариуцсан ажилтан: Ц.Сүхболд, О.Амгалан

                  Утас:                           (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)

                  И-мэйл хаяг:              amgalan@japan-center.mnsukhbold@japan-center.mn

                  Цахим хуудас:           www.japan-center.mn

                  Фэйсбүүк хуудас:     https://www.facebook.com/Mojc.business/