ТА ЭКСЕЛ ПРОГРАММААР САНХҮҮГИЙН ЗАГВАРЧЛАЛ БОЛОВСРУУЛЖ СУРМААР БАЙНА УУ?
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН "ЭКСЕЛЭЭР БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ" ээлжит ахисан түвшний сургалтыг танд санал болгоё.
1) Зорилго:
Тус сургалтаар “Санхүүгийн удирдлага” хичээлээр үзсэн “Санхүүгийн шинжилгээ”
болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйсийг гүнзгийрүүлэн суралцана. Суралцагч
өөрөө “Excel” ашиглан санхүүгийн хувьсагчийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэлд
хэрхэн нөлөөлөхийг тооцоолно. Үүгээр онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн практикт
ашиглах боломж нэмэгдэнэ. Мөн бизнес загварчлалыг бодитоор хэрэгжүүлэхэд
шаардагдах “Excel” ашиглах чадвар, загварыг бодит амьдралд буулгах техникийг
суралцаж, ажилдаа бодитоор ашиглах төсөөлөл (ашгийн таамаглал, бизнес стратеги
зэрэг)-тэй болно.
2) Хүлээгдэх үр дүн:
Тус хичээлийг судалсан хүн болгон санхүүгийн загварчлалыг хийх чадвартай
болно.
• Excel-ийн олон улсын стандарт техникийг эзэмших
• Бизнесийн логикийг нүдэнд харагдахуйц болгох
• Тодорхой жишээн дээр практик дадлага хийх
3) Хичээллэх өдөр,
цаг: Доорх цагийн хуваариас сонгон суралцах боломжтой.
2018.04.23-27 (Даваа-Баасан)
Өглөөний анги: 09:30-12:45
Өдрийн анги: 15:00-18:15
4) Хамрагдах хүн:
Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, нягтлан бодогч, санхүүч
нар /Экселийн үндсэн функцуудын мэдлэгтэй байх/
5) Хамрагдах хүний тоо: Анги тус бүр 20 хүн
※ Компьютерийн танхим 20 хүний багтаамжтай тул хүний тоо гүйцсэн тохиолдолд
хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон
тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7) Хичээл заах багш: Хосака Цүтомү
Хууль зүйн ухааны доктор, судлаач, “Мацүшита дэнки” буюу одоогийн “Панасоник”
компанийн Төлөвлөлтийн хэлтсийн дарга, Байгууллагын менежмент болон санхүүгийн
шинжилгээний зөвлөхөөр ажилладаг.
8) Сургалтын ерөнхий агуулгa:
1. Санхүүгийн
загварчлал, ерөнхий техник
Санхүүгийн загварын үндсэн ойлголт
2. ”Excel”-ийн техник
3. Санхүүгийн загварчлал практикт:
・Дизайн
・Санхүүгийн шинжилгээ
・Орлогын дэлгэрэнгүй тайлан (PL)
・Балансын тайлан (BS)
・Үндсэн хөрөнгө/Элэгдэл хорогдлын загвар
・Зээлийн загвар (Санхүүгийн үйл ажиллагааны CF)
・Ашигт байдлын шинжилгээ
・Санхүүгийн аюулгүй байдлын шинжилгээ
・Өсөлтийн шинжилгээ
・Бусад гүйцэтгэлийн индекс
・CVP шинжилгээ (Cost-Volume-Profit Analysis)
・Хугарлын цэгийн шинжилгээ
・Санхүүгийн шинжилгээний загвар, дүгнэлт
4. Санхүүгийн загварчлалын хэрэглээ: Компанийн үнэ цэнийн үнэлгээ
・Чөлөөт мөнгөн гүйлгээ, Ирээдүйн мөнгөн гүйлгээ
・PER PBR EV/EBITDA-н харьцуулалт
9) Гэрчилгээ:
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10) Бүртгэл:
1. Бүpтгэлийн хугацаа: 2018.03.26 (Даваа) – 2018.04.20 (Баасан)
09:00-18:00
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл ЭНД дарж
онлайнаар бүртгүүлэх)
2) Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх
авна уу)
3.Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хариуцсан ажилтан: О.Амгалан,
О.Баярмаа, Э.Оюунзаяа
Харилцах утас:11-310879 (Ext.3),
11-325123 (Ext.3)
И-мэйл хаяг:
amgalan@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn,
oyunzaya@japan-center.mn
Цахим хуудас:www.japan-center.mn
Фэйсфүүк
хуудас:www.fb.com/Mojc.business