МЭДЭЭЛЭЛ
МАЗААЛАЙГ ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ!
2018-03-12
Мазаалай баавгай нь Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номонд бүртгэгдсэн байдаг.

Мазаалай нь Монгол хүн бүрийн бахархал байхаас гадна Дэлхийн бусад улс орнууд өөрсдийн нэн ховордсон амьтдыг бэлгэ тэмдэг болгон дээдэлдгийн адил Монголчууд бид өөрсдийн нэн ховордсон, онцлог амьтнаа дээдэлж хүндлэх нь зүйн хэрэг юм.
    Энэ ч утгаараа Худалдаа, хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухаан технологийн сан, ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн амьтан судлалын алба, Говийн Их Дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа болон бусад ААН-үүдтэй хамтран Мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг сайжруулах, усны хүртээмжийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм шинээр байгуулах, ундаалдаг булаг шандны эхийг хамгаалах, дахин тохижуулах ажлыг дэмжин хамтран ажиллалаа.
    Ингэснээр Их говийн дархан цаазат газарт нутаглан амьдардаг нэн ховордсон Мазаалай баавгай төдийгүй бусад улаан номонд бүртгэгдсэн ховордсон амьтдын усны хүртээмж сайжирч, усны гачигдлын улмаас тоо толгой нь хорогдохоос бага ч гэсэн хамгаалж байгаа юм.

мэдээлэлийн эх сурвалж: http://news.gogo.mn/r/222667