МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ ОРНЫ ХҮЙТЭН БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ГОЁ ХЭЛЛЭГ
2018-02-22

Японд Ришшүн (Хаврын эх), Монголд цагаан сар болоод өнгөрлөө өөрөөр хэлбэл цаг тооны бичигт хавар хэдийнээ айлчилсан боловч жилдээ бага багаар дулаарах шинжтэй болж байна. Монгол орны өвөл бол зүйрлэхийн аргагүй хүйтэн байдаг билээ. Энэ жилийн өвөл хасах 40 хэм гартал хүйтэрсэн өдрүүд ч байлаа. Ийм хүйтэн цагийг монголчууд ‘’Есөн ес‘’ гэж нэрлэн, хөөрхөн, гоё шүлэглэсэн байдаг. 12 сарын 22-ноос ес эхэлж есөн ес дуусвал хавар болно гэж яръдаг өөрөөр хэлбэл хамгийн хүйтэн цаг 81 хоног үргэлжлээд дуусахад өвөл буцаж, хавар ирдэг гэж ярьдаг.

Нэг ес      Нэрмэл архи хөлдөнө

Хоёр ес    Хорз архи хөлдөнө

Гурван ес  Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн ес  Дөнөн үхрийн эвэр хөлдөнө

Таван ес   Тавьсан будаа хөлдөхгүй

Зургаан ес  Зурайсан зам гарна

Долоон ес  Довын толгой борлоно

Найман ес  Нал шал болно

Есен ес    Ердийн дулаан болно

Монгол залуучууд “Одоо Долоон ес боллоо” гэж ярьж байсан. Монгол хэл ямар уран нарийн дүрсэлдэг, баялаг сайхан хэл вэ гэж би бодож байсан. Гэхдээ л 3 сараас 4 сар хүртэл хүйтний эрч сулрах яагаа ч хавар бас л хүйтэн улирал шүү. 

(Япон хүн Монголоор бичив)