МЭДЭЭЛЭЛ
ЯПОНД СУРАЛЦАХ ТАЛААРХ УУЛЗАЛТ СЕМИНАР
2018-02-14

 Монгол-Японы төв нь Япон улсын элчин сайдын яамтай хамтран 3-р сарын 3-ны өдөр “Японд суралцах талаарх уулзалт семинар” зохион байгуулах гэж байна.

Энэхүү семинар нь “Сайн судалсны үндсэн дээр Японд суралцацгаая” гэсэн сэдвийн доор явагдах бөгөөд япон улсад суралцах тухай илүү бодитой мэдээллийг та бүхэнд хүргэх болно.

 

Хэзээ: 3-р сарын 3 /Бямба/        15:00-18:00

Хаана: Монгол-Японы төв

Үнэгүй-Бүртгүүлэх шаардлагагүй

Жич: Ганцаарчилсан зөвлөгөө өгөхгүй болно.

 

2017 оны байдлаар япон улсад нийт 2517 монгол оюутан суралцаж байгаа бөгөөд энэ нь япон улсад байгаа гадаад оюутны тоогоороо манай улс 13-т орж байна.

Энэхүү статисктик үзүүлэлтээс харахад монгол оюутан залуус япон орныг ихээхэн сонирхон судалж суралцаж эхэлж байгаа нь сайшаалтай. Гэвч дийлэнх оюутнуудын дунд японд хэрхэн яаж сурах талаарх мэдээлэл хомс байдаг бөгөөд “ямартай ч японд очсон байхад учир нь олдоно” гэсэн хандлагатай байдаг нь бодит байдал билээ.

Иймэрхүү бодолтойгоор өндөр төлбөр төлж японд суралцах нь эцэстээ алдаагаар дуусах нь олонтой.

Энэхүү семинар нь засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, хувийн зардлаар их сургууль болон хэлний бэлтгэлд хэрхэн суралцах  талаар үндсэн ойлголтуудыг өгөхөөс гадна японд  төгссөн оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцах болно.

Юуны төлөө японд сурах гэж байна вэ, ямар хичээл судлах вэ, сургалтын төлбөр хэр зэрэг вэ, төгсөөд ямар ажилд орох вэ зэрэг асуултанд тань хариулж японд сурах ирээдүйн төлөвлөгөөгөө зохиоход тань энэхүү семинар бага ч болов тус болох болов уу.