Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа. Ирэх жилүүдэд Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Японы хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлэв.
“The Japan Times” сонин нь 122 дахь жилдээ тасралтгүй хэвлэгдэж, 40 гаруй мянган дугаараа уншигчдад хүргэж байгаа бөгөөд Японд онлайнаар сард 1 сая орчим хүн уншдаг байна.
Тус сонин Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахаар төлөвлөж тусгай сурвалжчлагчдыг манай оронд ажилуулж байгаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Мэдээллийн эх сурвалж: http://www.montsame.mn/read/80145
МЭДЭЭЛЭЛ
ЕРӨНХИЙ САЙД “THE JAPAN TIMES”СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
2018-02-09
2024-11-05
2024-10-30