Хурлыг нээж Улаанбаатар хотын дарга С.Батболд үг хэлэхдээ
2017 онд хэрэгжсэн төслүүд болоод 2018 онд төлөвлөгдсөн ажлуудын талаар
танилцуулсан байна. 2017 онд 340 тэрбум төгрөгийн барилгын ажил явагдсанаас
133,9 тэрбум төгрөг нь улсаас, 193,1 тэрбум төгрөг нь хотоос, үлдсэн 113 тэрбум
төгрөг нь орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргасан байна.
Барилгын ажлын дийлэнх нь боловсролын салбарт зориулагдсан
бөгөөд 26 сургууль, 62 цэцэрлэг баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
"Энэ жил бид боловсролын салбарт анхаарлаа хандуулах болно. Олон хөрөнгө
оруулагчид хотын агаарын бохирдол, орон сууц, барилга бүтээн байгуулалт дээр
хамтран ажиллахыг сонирхож байна. Гадаадын санхүүжилт, буцалтгүй тусламж нь дэд
бүтэц, ялангуяа замын ажилд зарцуулагдах болно. " гэж хотын дарга хэлсэн
байна.
2018 оны хувьд нийт 466 төслийн 363.1 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийгдэнэ. Эрүүл мэндийн салбар нь 8.4 тэрбум төгрөгийн төслийг
хэрэгжүүлж, хот байгуулалтын салбарт 74.8 тэрбум төгрөг зарцуулна.Улаанбаатар
хот нь Монгол улсын ДНБ-ний 64 хувийг бүрдүүлдэг тусгай ач холбогдолтой газар
тул уулзалтад оролцогчид нүүрсийг шингэрүүлэх үйлдвэр байгуулах, барилгын конгломерат
байгуулах зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн саналыг тавьж байгаа
ажээ.
Эх сурвалж: www.gogo.mn