МЭДЭЭЛЭЛ
САНХҮҮГИЙН УДИРДЛАГА АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2018-01-26

ТА САНХҮҮГИЙН МЭДЛЭГЭЭ БАТАТГАЖ, ИЛҮҮ АХИСАН ТҮВШИНД СУРАЛЦМААР БАЙНА УУ? МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛАХ ЯПОН БАГШТАЙ САНХҮҮГИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.


1) Зорилго: 
Компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад үйлдвэрлэл, худалдаа төдийгүй капитал (санхүүжилт) бий болгох болон түүнийг зарцуулахтай холбоотой санхүүгийн үйл ажиллагаа чухал бөгөөд санхүүгийн шийдвэр гаргах шаардлага олонтаа тохиолддог. Энэхүү сургалтаар онол практик болон бодит жишээнд тулгуурлан байгууллагын санхүүгийн удирдлага, санхүүгийн шинжилгээ гэж юу болох түүний ач холбогдол, хөрөнгийн бүтэц, хуваарилалт, компанийн үнэ цэнийн үнэлгээний талаарх ойлголтуудыг эзэмшүүлнэ.

 2) Сургалтын онцлог:
     Онол, дадлага хосолсон практик сургалт

 3) Хичээллэх өдөр, цаг:
     2018.03.05-09 (Даваа- Баасан)  15:00-19:30
     2018.03.10 (Бямба)                     09:30-14:00

    ※ 2018.03.08 (Пүрэв)-нд хичээл орохгүй.

4) Хамрагдах хүн:
    Байгууллага, аж ахуйн нэгж, компанийн удирдах албан тушаалтан, менежер, нягтлан бодогч, санхүүч нар 

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн

     ※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу! 

6) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
     ※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон  тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй. 


7) 
Хичээл заах багш:
 Чигүса Казүнобү  
     Кэйо Гижүкү их сургуулийн эдийн засгийн факультетийг төгссөн. 1998-2004 онд “Tohmatsu” аудитын компанид ажиллаж байсан. 2004 онд “Чигүса” аудитын компаниа байгуулсан. Одоо Япон болон  гадны компаниудад санхүү бүртгэл болон дотоод хяналтын систем, аудит, татвартай холбогдох зөвлөх үйлчилгээг үзүүлэхийн сацуу сургалтын багшаар ажиллаж байна. 

8) Сургалтын ерөнхий агуулгa:

Агуулга

Цаг

  • Санхүүгийн тайлан
  • Хөрөнгө болон хөрөнгө бүрдүүлэлт
  • Санхүүгийн дүн шинжилгээ
  • Хувьсах болон тогтмол зардлын шинжилгээ
  • Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, үнэлгээ
  • Компанийн үнэ цэнийн үнэлгээ

15:00-16:20
Завсарлага 10 мин 

16:30-17:50
Завсарлага 20 мин

18:10-19:30









  9) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

 10Бүртгэл:

  1. 1.     Бүpтгэлийн хугацаа: 2018.01.26 (Баасан) – 2018.02.28 (Баасан)  09:00-18:00
  2. 2.     Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

   1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлэх)
   2) Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)

  1. 3.     Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

                  Хариуцсан ажилтан: О.Амгалан, О.Баярмаа, Э.Оюунзаяа

                  Утас:                           (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)

                  И-мэйл хаяг:              amgalan@japan-center.mn

                                                      bayarmaa@japan-center.mn

                                                      oyunzaya@japan-center.mn 

                  Фэйсбүүк хуудас:     https://www.facebook.com/Mojc.business/