МЭДЭЭЛЭЛ
-ТА БҮХНИЙГ ЯПОН ТӨВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА-
2017-11-03
   Монгол-Японы төв нь Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, Японы Оюутныг дэмжих байгууллага Жассо, Япон улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Японд суралцах тухай мэдээллийн яармагийг зохион байгуулсаар байна. 
       2010 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг энэхүү мэдээллийн яармагийн үеэр Японд суралцахыг хүсэгчид Японд суралцах талаар цогц мэдээллийг олж авах боломжтой ба жил бүр 1200 гаруй хүн оролцдог. 



       Мэдээллийн яармаг нь жил бүрийн 10 сарын эхээр 2 өдөр Япон төвийн байранд болдог. Оролцогч сургуулиуд сургуулийнхаа танилцуулга (1өдөр-1удаа) болон ганцаарчилсан зөвлөгөөг өгөх ба үйл ажиллагаа Монгол орчуулгатайгаар явагдана.  Мөн оролцогч сургуулийн төлөөлөгчид яармагийн өмнөх өдөр Монголын их сургууль болон ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцан, тухайн сургуулийн удирдлагуудтай уулзах боломжтой. 



       Түүнчлэн яармаг дууссаны дараа ч оролцогч сургуулийн мэдээллийг түгээдэг. 1 жилийн турш төвийн хүлээлгийн танхим болон номын сан, сар бүрийн “Японд суралцах талаарх мэдээлэл өгөх өдөр”-өөр дамжуулан, мэдээллийг түгээхээс гадна, Японд суралцахыг хүсэгчдээс ирсэн санал хүсэлтийг тухайн сургуульд нь дамжуулдаг. Мөн  34000 гаруй дагалдагчтай төвийн фэйсбүүк хуудсанд оролцогч сургуулийн товч танилцуулгыг тавьдаг билээ. 


    
Өмнөх жилүүдийн оролцогч сургуулиудаас “Яармагийг зорин ирж мэдээлэл авч байгаа хүмүүс их байна”, “Япон хэл болон Англи хэлний мэдлэгтэй оролцогчдын хувьд  хэлний мэдлэг нь тэдэнд Японд суралцахад давуу тал нь болж байна”, “Яармагийн зохион байгуулалт сайн байлаа”  гэх зэрэг сэтгэгдлүүдийг хэлж байлаа. 
      Цөөнгүй их сургуулиуд жил бүрийн мэдээллийн яармагт оролцож байгаа бөгөөд цаашид ч гэсэн Япон төв нь оролцогч сургуулиудынхаа санал, хүсэлтийг аль болох үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.   
      Японы их сургуулийн төлөөлөгч та бүхнийг яармагт оролцон, бидэнтэй хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. 
/Мэдээллийн яармагт оролцохыг хүсэгч их сургуулиудын анхааралд/
Жил бүрийн 4 сард мэдээллийн яармагийн ерөнхий мэдээлэл болон оролцох хүсэлтийг  Жайкагийн цахим хуудсан дахь Японд суралцах мэдээллийн яармагийн хуудсанд(https://www.jica.go.jp/japancenter/university/) байршуулдаг. 
Иймд та бүхэн оролцох хүсэлтээ  Жайкагийн төв офисст гаргана уу. 
Төвийн танхимын багтаамжаас шалтгаалан, оролцогч сургуулийн тоог хязгаарладаг тул хүсэлт хүлээн авах хугацааг сайтар анхаарна уу. 
Мэдээллийн яармагт оролцогч сургууль нь төлбөр төлөх ба энэхүү төлбөрт онгоцны буудлаас тосох болон үдэх үйлчилгээний зардал, оролцогч сургуулийн төлөөлөгч 2 хүртэлх хүний 3 өдрийн үдийн хоол,  2 орчуулагчийн зардал гэх мэт багтах болно. 
Жич: Япон хэлний сургуулиуд уг яармагт оролцох боломжгүйг анхаарна уу.   
 2017 онд оролцсон их сургуулиуд:
 Асахи их сургууль, Оосака аялал жуулчлалын их сургууль, Оосака их сургууль, Кэйо их сургууль, Олон улсын их сургууль, Удирдлагын ухааны институт, Шизүока их сургууль болон Шизүока мужийн захиргаа, Шибаүра техникийн их сургууль, Чюүоо их сургууль, Тоокай их сургууль,  Тооёо их сургууль, Ризүмэйкан Ази номхон далайн их сургууль. 
Мэдээллийн яармагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах 
э-майл хаяг болон утсаар холбогдоно уу. 
***Хариуцсан ажилтан:  Такигүчи Рёо,  Б. Азбилэг 
***Э-майл хаяг:              takiguchi@japan-center.mn
       azbileg@japan-center.mn
***Утас:                          976-11-310879 (ext-1)
***Факс:                         976-11-317528