


Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг-2017 амжилттай болж өндөрлөлөө.
2017 оны 10 сарын 7 (Бямба), 8 (Ням)-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв дээр “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг- 2017” -г зохион байгууллаа. Энэ удаагийн яармагт Японы 12 их сургуулийн төлөөлөгчид оролцсон ба Японд суралцах сонирхолтой оюутан залуус ихээр ирж, оролцогчдын тоо өмнөх жилийнхээс давж 2 өдрийн үйл ажиллагаанд нийт 1330 хүн оролцсон юм.
Нээлтийн үйл ажиллагаа
Тус мэдээллийн яармагийг Монгол-Японы төв нь Монгол дахь Япон улсын Элчин Сайдын Яам, Японы оюутныг дэмжих байгуулага (JASSO)-тай хамтарч зохион байгуулсан билээ. Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 10 сарын 6 (Баасан)-нд Японы 12 их сургуулийн төлөөлөгчид маань боловсролын байгууллагуудтай танилцсан ба Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургууль, Шинэ Монгол ахлах сургууль зэрэг нийт 8 газраар зочлон, үйл ажиллагаатай нь танилцав.
Уг яармагийн нээлтийн үйл ажиллагаанд Япон
улсаас Монголд суугаа элчин сайд Масато Такаоко,
Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны Олон улсын төсөл хөтөлбөр
гадаад харилцааны хэлтэсийн дарга Бямбацогт, Монгол улсын их сургуулийн
сургалтын нэгдсэн албаны дарга Одонтуяа, Монгол дахь Японд их сургууль төгсөгчдийн нийгэмлэгийн захирал
Насанбилэг нар оролцон, мэндчилгээ дэвшүүллээ.
Мэдээллийн яармагийн үеэр Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай
(Монгол дахь Япон улсын элчин сайдын яам), Японд суралцах талаарх ерөнхий
мэдээлэл (Японы оюутныг дэмжих байгуулага (JASSO) зэргийг оролцогчид өгснөөс
гадна мөн Японд их сургууль төгсөгч өөрийн туршлагаасаа танилцуулж, Японы их
сургуулиудын танилцуулга болон ганцаарчилсан зөвлөгөө явагдсан юм.
Тус мэдээллийн яармагт
оролцогчид “Олон хэрэгтэй мэдээллийг нэг дороос олж авч чадлаа”, “Ирэх жил ч
гэсэн ахин мэдээллийн яармагийг зохион байгуулахыг хүсч байна”, “Японд сурахын
тулд Япон хэл сурах хүсэл маань илүү нэмэгдсэн” гэх мэт сэтгэгдлүүдийг ихээр
хэлж байлаа.
Японоос оролцсон төлөөлөлөгчдийн зүгээс “Энэ удаагийн Монголд болсон мэдээллийн яармаг нь бусад улсад зохион байгуулагддаг яармагтай харьцуулахад, оролцогчдын хувьд Японд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан залуус маш их байгаа нь мэдрэгдлээ” хэмээн онцлон хэлэв.Мөн Япон хэлнээс илүүтэйгээр англи хэлний мэдлэгтэй оролцогчид их байгаа нь Японд суралцах боломж маш өндөр байгааг харууллаа.
Түүнчлэн өнөөг хүртэл эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцахыг хүсэгчид их байсан бол, энэ жилийн хувьд шинжлэх ухаан инженерчлэл, анагаах ухаан, хуулийн чиглэлээр Японд суралцах сонирхолтой оролцогчид ихэссэн нь илт байв. Энэ нь Монгол улсад англи хэлний сургалттай дунд болон ахлах сургуулиуд нэмэгдсэн, мөн Монголын засгийн газраас шинжлэх ухаан, инженерийн чиглэлийг онцлон анхаарч, хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой болов уу гэж бодож байна.
Мөн гадаад оюутны элсэлт авч байгаа их сургуулиудын хувьд, суралцагч англи хэлээр хичээлээ үзэх, эрдмийн зэрэг горилох гэх мэт боломжуудыг бүрдүүлсэн сургалтын хөтөлбөрийг бий болгох шаардлага гарч ирж байна.
Сургуулийн
төлөөлөгчийн яриаг анхааралтай сонсох ахлах ангийн сурагчидМонгол-Японы төвөөс зохиосон мэдээллийн яармагаар дамжуулан оролцогч их
сургууль болон байгууллага, мөн тус яармагт оролцсон Монголын оюутан залуусыг хооронд
нь холбон, мянга мянган залуусын Японд суралцах боломжийг нээхэд бага ч гэсэн
хувь нэмэр оруулахын төлөө бид бүхэн хичээн ажиллах болно.
Оролцсон
их сургууль болон байгууллага: Асахи их сургууль, Оосака
аялал жуулчлалын их сургууль, Оосака их сургууль, Кэйо их сургууль, Олон улсын
их сургууль, Удирдлагын ухааны институт, Шизүока их сургууль болон Шизүока
мужийн захиргаа, Шибаүра техникийн их сургууль, Чюүоо их сургууль, Тоокай их
сургууль, Тооёо их сургууль, Рицүмэйкан
Ази номхон далайн их сургууль.





