МЭДЭЭЛЭЛ
Ц.Даваадорж захирал Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнагдав
2017-10-06
Монгол-Японы төвийн
захирал Ц.Даваадоржийг 2017 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр
шагнах болсонтой холбогдуулан 10 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улс дахь Япон
Улсын элчин сайдын өргөөнд өргөмжлөл гардуулах ёслол боллоо.
Зураг: Монгол улсад суугаа Япон улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такаока Масато (Дунд), МУГЖ Д.Сосорбарам(Баруун), Ц.Даваадорж захирал(Зүүн)
Өргөмжлөл гардуулах ёслолын үеэр Ц.Даваадорж захирал, 2002 онд байгуулагдсан цагаас хойшхи 15 жилийн хугацаанд тус төв нь Монгол дахь Японыг харах цонх болж, үйл ажиллагаагаа явуулж ирсэний зэрэгцээ хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмэр, амжилтаараа бахархав.
Зураг: Өргөмжлөл гардаж авсны дараа мэндчилгээ дэвшүүлж буй нь
Энэ удаагийн Япон Улсын Гадаад хэргийн сайдын эрхэм хүндтэй өргөмжлөлийг гардуулах ёслол нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсанаар онцлог боллоо. Ц.Даваадорж захиралтай хамт энэхүү өргөмжлөлийг хүртсэн МУ-н гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам нарт баяр хүргэхээр олон зочид хүрэлцэн ирсэн юм.
Зураг: Ц.Даваадорж захирал телевизийн ярилцлага өгч буй нь