МЭДЭЭЛЭЛ
СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 23 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН
2017-09-25

Монгол улсын Гадаад Харилцааны Яам, Япон улсын Элчин Сайдын Яам, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс хамтран “Сургууль хоорондын 23 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг 

А.“Их дээд сургуулийн оюутан” болон 

Б.“10-12 дугаар ангийн сурагч” гэсэн 2 ангиллaaр зохион байгуулна.

Энэ тэмцээн нь сургуулиудын хооронд явагдах ба нэг сургуулиас 3 хүртэлх оролцогчийг нэр дэвшүүлэх боломжтой. 1 дүгээр шатанд сургууль тус бүрээс нэр дэвшүүлсэн оролцогчдоос зөвхөн 

1 сурагч/оюутныг шалгаруулна. 

2 дугаар шатанд ангилал тус бүрт 10 сургуулийн төлөөлөл болох 10 оролцогчийг шалгаруулах ба эдгээр оролцогчид 

3 дугаар шатанд оролцох эрхтэй болох юм.

Япон хэл сурч буй оюутан, сурагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Ангилал тус бүрд 1-3 дугаар байр, тусгай байрын шагнал олгох бөгөөд шагналт байранд орсон оролцогчЯпоны Засгийн газрын JENESYS-2017 хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхтэй болно.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Зохион бичлэгийн тусгай цаас(原稿用紙)