МЭДЭЭЛЭЛ
ЯПОНД СУРАЛЦАХ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ
2017-08-21

“Японд суралцах мэдээллийн яармаг 2017 ”
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь 2009 оноос эхлэн жил бүрийн 10-р сард “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг зохион явуулж ирсэн билээ. Энэ жил 10-р сарын 7,8-нд зохион байгуулагдах ба уг яармагт:
• Асахи их сургууль
• Кэйо их сургууль 
• Олон улсын их сургууль
• Оосака аялал жуулчлалын их сургууль
• Оосака их сургууль 
• Рицүмэйкан ази номхон далайн их сургууль 
• Тооёо их сургууль 
• Тоокай их сургууль
• Удирдлагын ухааны институт 
• Чюүоо их сургууль
• Шибаүра техникийн их сургууль
• Яманаши Гакүин их сургууль
• Шизүока мужийн захиргаа 
зэрэг 12 их сургууль оролцох болно. Мөн энэхүү хоёр өдөрт Монгол улсад суугаа Японы элчин сайдын яам болон Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO) Японд суралцах талаар мэдээлэл өгөх болно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.