~Та бүхний дэмжлэгтэйгээр Монгол, Японыг холбосон 15 жил~
2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол-Японы
хүний нөөцийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа
билээ. Тэмдэглэлт ойгоо угтан олон үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа
бөгөөд энэхүү үйл ажиллагааг маань чин сэтгэлээсээ дэмжиж, хамтарч ажилласан
Бизнесийн Үндсэн сургалтын 12, 15 дахь ангийн төгсөгч компани, 2014 оны “Загвар
аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т амжилттай хамрагдсан Д.Пүрэвдорж
захиралтай “ГЭРЭЛТЖИН” ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.