ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго:
“Монгол-Японы
төвийн үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж буйг
тодорхойлоход оршино.
Хамрах хүрээ, зохион бичлэгийн уралдааны сэдэв:
Сэдэв:
- “Миний мэдэх Япон төв”
Хугацаа: 2017 оны 3-р сарын 20-оос 4-р сарын 10-ны хооронд
Зохион байгуулагч : Монгол-Японы төв, Номын сан хамтын
ажиллагааны тасаг
Тавигдах шаардлага:
·
Тус төвөөр үйлчлүүлэгч хэн бүхэн (Сургалт, номын сан, соёлын үйл ажиллагаанд оролцож байсан
гэх мэт.)
·
Төвийн
үйлчлүүлэгч Япон улсын иргэн оролцох тохиолдолд бүтээлээ Япон хэлээр бичих
боломжтой.
- Агуулга нь
“Монгол-Японы төвийн үйл ажиллаагаа”-тай холбоотой байна.
- MS
word программ дээр Arial 12 фонтоор, мөр хоорондын зай 1.5-аар,
400-500 үгтэй байх.
- Японоор
өгөх тохиолдолд 600-800 үсгэнд багтана. Үсгийн фонт MS Mincho-р үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-р бичиж өгөх.
Уралдаанд
ирүүлэх материалыг шалгаруулах журам:
Уралдаанд
ирүүлсэн материалын шалгаруулалтыг дараах насны ангиллаар шалгаруулна.
Үүнд:
・10
наснаас 17 нас хүртэл
・18
наснаас 22 нас хүртэл
・23
наснаас дээш
Бүтээлийг оролцогч өөрийн биеэр төвийн хүлээн авахад авчирч
өгөхөөс гадна дараах хаягаар илгээх боломжтой.
Хаяг:
Монгол-Японы Төвийн байр,
Шуудангийн хаяг: 46А-190
Утас: 976-310879 (ext-1)
И-мэйл хаяг: azbileg@japan-center.mn, bolormaa@japan-center.mn, maral@japan-center.mn
Жич: Уралдаанд оролцогчдоос шалгарсан бүтээлүүдээр төвийн 15 жилийн ойд зориулан, Монгол Япон 2 хэлээр төвийн хүлээн авах танхимд үзэсгэлэн гаргах болно.
Уралдааны шагнал урамшуулал:
Насны
ангилал тус бүрээр эхний 3 байрыг шалгаруулна.
- Нэгдүгээр
байр: Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс
- Хоёрдугаар
байр: Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс
- Гуравдугаар байр: Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс
Шагналыг 2017 оны 4-р
сарын 28-ны Баасан гарагт төв дээр гардуулна.
Анхаарах зүйл:
- Зохион
бичлэгээ өгөхдөө овог нэр, нас, хүйс, дүүрэг, сургууль, анги, бүлэг,
холбогдох утасны дугаар, төрсний гэрчилгээний эсвэл иргэний үнэмлэхний
хуулбарыг хавсаргах.
- Тавигдах
шаардлагыг хангаагүй бүтээлийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарна
уу.
- Бүтээлийг буцааж олгохгүй болохыг анхаарна уу.